Статистикийн R програм буюу R хэл

Сургалтын хөтөлбөрийн танилцуулга болон бусад мэдээлэл

R програмын тухай

R бол статистик тооцоолол болон визуалчлалд зориулагдсан нээлттэй эх бүхий програм хангамж болон програмчлалын хэлний цогц бөгөөд орчин үеийн статистикчдын эзэмшсэн байх үндсэн мэдлэг чадваруудын нэг болохын хамтаар дэлхий дахинд түүний хэрэглээ цаашид ч өсөн нэмэгдэх хандлагатай байна. Өнөөгийн байдлаар дэлхийн тэргүүлэх их сургуулиуд статистикийн сургалтын хөтөлбөр болон эрдэм шинжилгээ, судалгааны ажилдаа R програмыг өргөнөөр хэрэглэж байна. Тухайлбал дэлхийн тэргүүлэх нэр бүхий 20 их сургуулийн статистикийн хөтөлбөрүүд бүгд уг програмыг хичээлийн төлөвлөгөөндөө тусгажээ.

R нь програмчлалын хэл учраас орчин үеийн тулгамдсан асуудал болох big data analysis, data mining зэрэгт нэн тохиромжтой програм хангамжуудын нэг болжээ. Уг програмыг GNU General Public лицензийн дор үнэ төлбөргүй түгээдэг. Мөн голлох үйлдлийн системүүдийг (Windows, Linux, Mac, BSD болон бусад) бүрэн дэмжихийн зэрэгцээ сүүлийн үеийн статистик болон математикийн арга техникүүд тусгагдах нь хурдан (Matlab програмтай өрсөлдөхүйц) зэрэг олон сайн талтай юм.

Зорилго

R хэлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хэрэглээг нь дэмжих

Давуу тал

МУИС-ийн Статистикийн хөтөлбөрт багшилдаг, програмчлалын олон жилийн туршлага бүхий багштай

Онцлог

Програмчлалын хэлний ямар нэгэн суурь мэдлэг болон статистикийн гүнзгий мэдлэг шаардахгүй

Сургалтын хөтөлбөрийн тухай

"Статистикийн R програм, түүний хэрэглээ" сургалтын хөтөлбөрийн гол онцлог бол R-ыг програмчлалын хэл талаас хангалттай авч үзэхийн зэрэгцээ практикт өргөн хэрэглэдэг статистикийн аппаратуудыг тусгасан явдал юм. Энэ нь тус програмыг аливаа статистикийн судалгаа шинжилгээний ажилд бүрэн дүүрэн ашиглаж сурахад чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэе.

Мөн суралцагчдын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөтөлбөрт зарим өөрчлөлт оруулах, шинэ сэдэв нэмэх боломжтой.

Сургалтын хэрэглэгдэхүүн

Сургалтын гол хэрэглэгдэхүүн болох үзүүлэн слайдыг LaTeX програмын Beamer класс ашиглаж чанарын өндөр төвшинд бэлдснээс гадна агуулгыг мэргэжлийн төвшинд боловсруулсан.

  • Ном сурах бичиг

    Г.Махгал, Ш.Мөнгөнсүх
    "Статистик програмчлалын R хэл"

    Дэлгэрэнгүй
  • Бичих код

    Үзүүлэн слайд дээрх R хэлний кодыг интернэтэд байршуулсан.

    R дээрх код

Сургалтын хөтөлбөрийн ерөнхий бүтэц

Бүлэг Сэдвийн тоо (минимум хязгаар)
A R хэлний үндэс 4
B R програмын статистик хэрэглээ 1
C Бусад 0

Дээрх хүснэгтэд заасан минимум хязгаарт хамаарах сэдвүүдийг зайлшгүй үзэж судлах шаардлагатай бөгөөд улмаар суралцагчдын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөтөлбөрөө баяжуулах болон гүнзгийрүүлэх боломжтой.

Багшийн тухай

R зэрэг програмчлалын хэлний зүгээс

  • R хэлийг 2015 оноос эхэлж заасан.
  • Эрдэм шинжилгээний ажилдаа статистикийн програмуудаас R програмыг дагнан ашигладаг.
  • "Статистик програмчлалын R хэл" нэртэй монгол хэл дээрх анхны сурах бичгийг бичсэн бөгөөд үүнийг нь МУИС-ийн ХШУИС-ийн Эрдмийн зөвлөлөөс дэмжиж их сургуулийн сурах бичиг болгон ашиглах шийдвэр гарсан.
  • NSO1212, simukde зэрэг R програмын багц хөгжүүлж CRAN уруу оруулсан.
  • R хэлээс гадна C/C++, PHP, SQL зэрэг програмчлалын хэл мэднэ. 2011 оноос веб хөгжүүлэлтийн чиглэлд хэд хэдэн нээлттэй эх бүхий төсөл хэрэгжүүлэх зэргээр програмчлалын арвин их туршлага хуримтлуулсан.

Хөтөлбөрийн танилцуулга татах

Сургалтын хөтөлбөрийн танилцуулгыг PDF файл байдлаар татаж авах

Өмнө явуулсан сургалтууд

  1. 2019 оны 2 сарын 26,27, Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ), ҮСХ-ны ажилтнуудад
  2. 2018 оны 5 сарын 4,11,18, Монгол Улсын Их Сургуулийн (МУИС) Багшийн хөгжлийн төвийн урилгаар, МУИС-ийн багш болон ажилтнуудад
  3. 2017 оны 1 сарын 9-13, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн (ХУИС) багш нарт
  4. 2016 оны 9 сарын 16-наас эхлэн хоёр долоо хоног тутамд нэг удаа, МУИС-ийн багш, оюутнуудад

Сургалтад хамрагдах

  • Хамт олон, хэсэг бүлгээрээ нэгдэн захиалга өгөх
  • Явж буй эсвэл төлөвлөж буй сургалтад хамрагдах
    facebook.com/r.club.in.mongolia хуудсыг Like дарж мэдээллээ цаг тухай бүрт нь авах боломжтой.